Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар авсан 9044 иргэн эдгэрчээ

Булган аймагт коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойших долоон сарын хугацаанд нийтдээ 10022 тохиолдол батлагджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 30 тохиолдол батлагдсанаас Булган суманд дөрөв, бусад суманд 26 илэрсэн байна. Коронавирусний халдварын улмаас 25 иргэн амиа алдаад байна. Халдвар авсан 9044 иргэн эдгэрчээ.
Одоогоор эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь хөнгөн 907, хүндэвтэр 40, хүнд зургаа, нэн хүнд нэг байна. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, халуурах, амьсгаадах шинж тэмдэг дийлэнх байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ