Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр нээжээ



Зуунмод – Манзушир чиглэлийн долоон километр хатуу хучилттай авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор нээжээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд, Монгол Улсын Их хурлын дарга асан, “Манзушир Хутагт” сангийн тэргүүн М.Энхболд, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, “Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ийн удирдлага болон иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Тус зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэх аж.
Шинээр тавьсан авто зам нь хөдөлгөөний хоёр урсгалтай, 13 метрийн өргөн далан, долоон метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой баригдсан гэдгийг Төв аймгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Сүүлийн жилүүдэд хөгжилд дөтөлсөн замын бүтээн байгуулалтууд өрнөж 2016-2021 онд Алтанбулаг чиглэлийн 13.7 км, Эрдэнэсант сумын 3.2 км авто замыг ашиглалтад хүлээн авч хөдөлгөөнийг нээсэн бол Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын ажил үргэлжилж байна.
Мөн Зуунмод хотыг Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалтай холбох 8.4 км авто зам, Баянхошуу, Энхтайван, Ланс багийн чиглэлд 6.6 км авто зам, хотын төвийн 8 гудамж замыг шинээр төлөвлөн барьж байгууллаа. Цаашид “Нутгийн зам” төслийн хүрээнд Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлийн 122.2 км авто зам, Борнуур сумын Дуган хадны амралтын газрын чиглэлийн 8.5 км авто зам, Алтанбулаг сумын Туул гол дээрх салааны гүүрнүүдийн барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн” хэмээн онцолжээ.
Энэ үеэр Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан замын бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, гар бие оролцсон зарим хүмүүсийг салбар яамны болон аймгийн шагналаар шагнажээ.
atg21q_251265540_4514621375254098_5560496417463430737_n_x974-300x220 Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр нээжээ
ml8h8a_251569097_4514621121920790_6513208115930408329_n_x974-300x200 Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр нээжээ
Эх сурвалж: Төв аймгийн Хэвлэл мэдээллийн алба
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ