Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

53 сургууль, цэцэрлэгийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно


Баян-Өлгий аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг 53 объектийн ариун цэврийн байгууламжийг шинэчилнэ гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус аймагт ажиллах үеэр мэдэгдлээ.

УИХ-ын 2021 оны 39 дүгээр тогтоолд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих асуудлыг тусгасан байдаг.
Энэ ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлж, 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэх аж.
Монгол Улсын хэмжээнд 819, Баян-Өлгий аймгийн 53 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа нүхэн жорлонтой гэсэн судалгаа гарчээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд халуун орчноос  гадаа гарч бие засдагтай холбоотойгоор суурь өвчтэй болох, халдварт өвчин авах, улмаар жорлонгийн нүхэнд нь унах эрсдэлтэй байдаг байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ