Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа


ХААН банк 30 жилийн ой, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын 21 аймаг, хоёр дүүрэгт сагсан бөмбөгийн талбайг барьж байгуулж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймаг дахь ХААН банк "Оготнотой булаг"  төслийн спортын бүсэд тус талбайг барьж ашиглалтад орууллаа.
Сагсан бөмбөгийн талбайн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ХААН банкны Баянхонгор салбарын захирал Б.Төмөрбаатар, аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга Б.Оюунбаатар, тус хорооны сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Арцад, тус төрлийг сонирхон хичээллэдэг тамирчид оролцов. 
Баянхонгор аймаг багийн спортыг дэмжих бодлого барьж байгаа бөгөөд Оготнотой булаг орчмын тус бүсэд олон төрөлт спортын талбайг барьж байгуулж байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ