Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Их Британийн парламентын гишүүн Дэйвид Амессыг олон удаа хутгалж хөнөөжээ


Консерватив намын гишүүн Эссекст мужид дэмжигч нартайгаа уулзаж байх үед нь  маш олон удаа хутгалж амийг нь хөнөөжээ.
Тус хэрэгт 25 настай Их Британи эрийг Терроризмын эсрэг хуулийн дагуу Цагдаагийн газраас  саатуулсан байна.
Ноён Дэйвид нь 69 настай бөгөөд 4 охин, 1 хүүтэй байжээ. Гэр бүлийнх нь зүгээс хэлэхдээ “Яагаад ийм муухай зүйл болсныг ойлгохгүй байна... Хэн ч ийм байдлаар үхэж болохгүй. Хэн ч биш” гэхийн зэрэгцээ олон нийт, найз нөхөд, дэмжигчдийнх нь  үзүүлсэн “гайхалтай” хүндэтгэл тэдэнд эрч хүч өгсөн гэжээ.
Ноён Дэйвид Амесс нь консерватив үзэлтэй улс төрч байсан. Тэрээр амьтны эрхийн төлөө болон үр хөндүүлэхийн эсрэг үзэлтэй байжээ. Парламентад 1983 оноос ажиллаж, Саутэндийг төлөөлдөг байсан ба тус газрыг хот болгохын төлөө зүтгэсээр ирсэн тул дэмжигчид нь түүнийг маш их хүндэтгэдэг байж. Түүнийг хүчтэй, зоригтой, эх оронч болон энх тайвныг эрхэмлэгч гэж хүмүүс дүрсэлжээ.
Мөрдөн байцаагч нар 25 настай сэжигтнийг Лондонгийн цагдаагийн хэлтэст саатуулсаар байгаа ба Баасан гараг хүртэл байцаах аж. Түүний нэрийг нь Али Харби Али гэдэг ба Сомали улсаас гаралтай Ир Британий иргэн байжээ. “BBC”-гийн ойлгосноор тэрбээр терроризмтой тэмцэх хэлтсийн хяналтад байсан ч, “MI5”-ийн хувьд анхаарал татахуйц байгаагүй гэнэ. Мөн түүний аав нь Харби Али Куллани, Сомалийн Ерөнхий сайдын зөвлөх байсан тул цагдаа нар өмнө нь утсыг нь шалгахын тулд очиж байжээ. Хэрэгтэй холбоотойгоор мөрдөх ажиллагаа олон газруудаар явагдаж байгаа ажээ.
Эх Сурвалж: BBC
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ