Тус аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргадаг гэж аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.
Аймгийн хэмжээнд 183 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй. Үүний 155 нь бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын Газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн. Бэлчээрийн мониторинг хийснээр тухайн жилийн бэлчээрийн даацад малын тоог тохируулах. Сүргийн менежментийн төлөвлөгөө гаргах, гэрээт бэлчээрийн төлөв байдлыг хянах.
Түүхий эдийн гарал үүслийг мөшгөх тогтолцооны суурь мэдээлэлд оруулах зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байна. Өнгөрсөн жил 6.7 сая га талбайд бэлчээрийн 440 цэгт зурган судалгаа хийжээ. Үүний үр дүнг нь багийн иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ, Засаг даргад танилцуулж, ирэх жил бэлчээрийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авахыг бүтэц зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Малчдын нэгдэл болох Бэлчээр ашиглагчдын холбооны гишүүдийн хамтын шийдвэрээр жил бүр хэд хэдэн багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн газрыг өнжөөх. Малын хөл оруулахгүй байхаар зохицуулалт хийж ажилласан нь үр дүнгээ өгч ургамлын гарц, үржил шим хурдацтай нэмэгдэж байгаа гэв.