Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 303 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9829 боллоо. Үүнээс Зуунмод суманд 78, Жаргалантад 41, Заамарт 38, Борнуурт 25, Өндөрширээтэд 24, Эрдэнэсантад 24, Батсүмбэрт 10, Баянцогтод 10, Баянчандманьд 9, Мөнгөнморьтод 9, Цээлд 9, Баяндэлгэрт 6, Сүмбэрт 6, Угтаалцайдамд 5, Дэлгэрхаанд 4, Лүнд 3, Алтанбулагт 1, Баянхангайд 1 тохиолдол батлагджээ.
Орон нутагт 9782 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 8142 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 37 өвчтөн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1603 иргэн эмчлүүлж байгаагаас Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал хүнд 22, нэн хүнд 4, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвд биеийн хүнд 1, Заамар сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал хүнд 3, Өндөрширээт сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал нэн хүнд 1 өвчтөн байна. Нийт эмчлүүлж байгаа иргэдээс 1313 насанд хүрэгч, 22 жирэмсэн эх, 268 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 562 иргэнийг хяналтад авч, 83 иргэн хяналтаас гарч, 1789 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.