Аравдугаар сарын 4-ний өдөр гэртээ шатаж нас барсан эрэгтэйн цогцос олдсон байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын гуравдугаар багт оршин суух 35 настай эрэгтэй гэртээ ганцаараа байхдаа шатаж, амь насаа алдсан байжээ.
Хэргийн газарт очсон эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач гэртээ зуухныхаа дэргэд нүцгэн сөхөрч суусан, биеийн хэсэг нь түлэгдсэн байдалтай нас барсан байжээ. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа ба талийгаач нь их хэмжээний өрөнд орж гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан нь тогтоогджээ.
https://hadaas.me/p/34108