Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуус 2 тонн лууван хураажээ


Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас төмс, хүнсний ногоо, тариалагчдын технологийн хугацаат ажилд дэмжлэг үзүүлэн ургацыг хаягдалгүй хураах, орон нутгийн эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх нөөц бүрдүүлэх зорилготой “Бидний ажлын нэг өдөр ургацын талбайд” уриалга гаргасан. 

Уриалгыг дэмжиж Засаг даргын тамгынгазрынзалуус Мөрөн сумын ногоочин Ж.Болдбаатарын талбайд нэг өдөр ажиллаж 2 тонн лууванхураасанбайна. Энэ нь төрийн албан хаагчдын манлайллыг харуулж, хөдөлмөрийн насны иргэдэд түр ажлын байраар орлогын эх үүсвэр бүрдүүлэх боломжтойгүлгэрлэж байгаа юм.

Ж.Болдбаатар 23 жил газар тариалангийн аж ахуйэрхэлжбуй бөгөөд нийт 5 га талбайд бүх төрлийн хүнсний ногоо, нарийн ногоо тариалжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ