Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнөө өглөө А-92 бензиний үнэ 180-300 төгрөгөөр нэмэгджээ

Улсын хэмжээнд шатахууны нөөц багассан, зарим газар тасарсан, үнэ огцом нэмэгдсэний улмаас Арвайхээр сум дахь 10 гаруй шатахуун түгээх станц ачаалал ихтэй ажиллаж байна.
Одоогоор “Шунхлай”, “Сод Монгол” , “Жаст-Ойл” , “Тэс петролуим” ШТС-ууд А-92 бензинийг 2100 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд дараалал ихтэй байгаа тул мөнгөн дүнгээр үнийн хязгаарлалт тавьж байгаа аж. Харин дараах шатахуун түгээх станцуудад А-92 бензиний үнэ өнөө өглөө нэмэгджээ. Тодруулбал, ”Идэрийн ундраа” ШТС-д 2280, “Хүннү” ШТС-д 2350,“Шивээт Хужирт” ШТС-д 2400, “Арвайн сод ундарга” ШТС-д 2280, “Эх нутгийн буян” ШТС-д 2280 төгрөгийн үнэтэй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ