Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

6994 иргэн вакцины бүрэн тунг хийлгэжээ



Өнөө өглөөний 09:40 цагийн байдлаар 6994 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Сумдаар авч үзвэл Арвайхээр 3096, Хархорин 1341, Бат-Өлзий 463, Хужирт 386, Тарагт 290, Бүрд 271, Гучин-Ус 202, Баян-Өндөр 152, Нарийнтээл 133, Зүүнбаян-Улаан 120, Богд 115, Баянгол 97, Есөнүйл 96, Сант 81, Төгрөг 78, Өлзийт 61 иргэнээ вакцинжуулжээ.
“Вакцинжуулалтыг таслахгүйгээр зохион байгуулахын тулд аймгаас мэргэжлийн баг Улаанбаатар хот руу өчигдөр явсан. Маргааш өглөө гэхэд дахин 20 гаруй мянган тунг татан авчирна. Ингэснээр насанд хүрсэн бүх иргэнээ энэ сард багтаан вакцинжуулалтад хамруулах зорилт тавьж, эрүүл мэндийн салбарынхан ажлын ачаалал ихтэй, шаргуу ажиллаж байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ. Мөн вакцинжуулалтыг эхлүүлээгүй бэлтгэлээ хангаад байгаа сумдад ажлаа эрчимжүүлэх үүргийг өгөөд байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ