Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

62 өрх нэгдэж “Баялаг Сутайн хөгжил” хоршоо байгуулжээ


Ховд аймгийн Дарви суманд 62 өрх нэгдэж, “Баялаг Сутайн хөгжил” хоршоо байгуулан, амжилттай ажиллаж байна. Тус хоршооны үйл ажиллагааг 2020 оны долоодугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэг, нутгийн иргэдийн санаачилга, хамтын оролцоотойгоор эхлүүлжээ.
Тус хоршооны гишүүд орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт малчдын хийж болох бүхий л ажлыг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна.Тэд өдгөө малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн зах зээлд борлуулдаг. Ингэж хоршиж хамтарснаар гишүүдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олсон ашгийнхаа тодорхой хувийг жил бүр байгаль, ховор амьтдыг хамгаалах үйлсэд зарцуулж байгаа аж. Тус хоршоо нь "Сутай сорт" арвайн гурил, цай, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ