Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МХЕГ: Ховдын тарвас хоргүй


Т.САЙХАН
Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийгддэг. МХЕГ-ын дэд даргын баталсан 01/133 тоот удирдамжийн хүрээнд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна.
Одоогийн байдлаар, 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн  шинэ ургацын ногооны 688 дээжийг  ХАБҮЛЛ, аймаг, нийслэлийн МХГ-ын лабораторид ургамлын хорио цээр, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.
Тарвасны 184  дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.
Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ