Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбаатар хотноо Сэлэнгэ нутгийн шинэ ургацын үзэсгэлэн худалдаа болно



Нийслэл Улаанбаатар хотноо Сэлэнгэ нутгийн шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болон зохион байгуулдаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэн наймдугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл болно.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн тариаланчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хандан газрын асуудлыг нь дараах байршилд шийдвэрлэсэн байна. Иймээс эдгээр байршлуудад зөвхөн Сэлэнгэ аймгийн газар тариалан эрхлэгчид өөрсдийн төмс, хүнсний ногоогоо худалдаалах бүрэн эрх үүссэн байгаа ажээ. Тодруулбал:
-Баянгол дүүргийн 2-р хороо, KFC-гийн зүүн талд
-Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхоны урд талбайд
-Хан-Уул дүүргийн 20-р хороо, "Комет сервис" ХХК-ийн Лавай худалдааны төвд
-Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын талбай
-Баянзүрх дүүргийн 14-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбай
-Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд талбай
-Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай зэрэг байршлуудад Сэлэнгэ нутгийн ургацын худалдаа явагдах юм байна. Онцлон сонирхуулахад орон нутгаас хүрэлцэн очиж хүнсний ногооны худалдаа эрхэлж буй иргэд нь авсан ургацынхаа талаарх тодорхойлолт, худалдагчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан тухай шинжилгээний бичигтэйтухайн хүн эрүүл байх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна.
Сэлэнгэ нутгийн үржил шимт хөрсөндхөдөлмөрч түмний хөлс хүчээр ургасан, эрүүл, экологийн цэвэр хүнсний ногоо нь эргэх дөрвөн улиралд монголчуудын хэрэгцээг хангасаар ирсэн. Энэ ч утгаараа ширээ дүүрэн алаглах хүнсний ногоо, шүлс асгаруулам алим, жимс бол Сэлэнгэ нутгийн өнгийг тодотгох болно гэж зохион байгуулагчид мэдээлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ