Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хулгана харагдахаа больжээ

“Энэ зун хулгана бараг үзэгдсэнгүй. Хэцүү жил болох нь ээ. Хулгана зүгээр байж чаддаггүй амьтан юм. Өвөл хүндхэн болохыг мэдрээд хөеөгөө эртнээс бэлдээд газар доогуур завгүй яваад байна” хэмээн Улаангом сумын 8-р багийн малчин С.Одонгарав онцлон хэллээ. Эднийх энэ жил Тариалан сумын нутаг Таван толгой гэх газарт зусаад, одоо Улаангом сумын нутаг Түүрэмд намаржиж байгаа аж. Зуслан болон намаржааны газарт нь хулгана огт харагдахгүй байгааг хашир малчин ийнхүү анзаарсан байна.
Байгаль дэлхий, ан амьтдын байр байдал, идэш тэжээлийг ажиглаад жил хэрхэн болдогыг шинждэг эртний уламжлал монгол малчдад бий. Тэр л жишгээр малчид байгаль цаг уур, амьтдын байр байдлыг шинжин мал сүргээ идээшлүүлж, өвс тэжээлээ бэлдсээр байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ