Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд гол үерийн түвшинг 16 см даван үерлэж байна


Одоогийн байдлаар Ховд гол нь (Мянгад сум орчимд) үерийн түвшнээс 16 см давж, үерлэж байна.  Иймээс голын ай сав дагуу суурьшиж, зусланд гарсан айл өрхүүд болон салхинд гарч амарч яваа иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. 
Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голын усанд оруулж, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, үер усны аюулаас өөрийн эрүүл мэнд, эд зүйлсээ хамгаалахыг зөвлөж байна.
Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр ойрын өдрүүдэд бороо орох, гол нуурын усны түвшин тодорхой хувиар нэмэгдэх төлөв ажиглагдаж буй. 
Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 14, 15-нд уулархаг нутгаар, 11, 16-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. 
Харин салхи энэ сарын 11-нд зарим газраар 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9 м/с байна.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 21-26 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.
Улсын хэмжээнд 2021 оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны осолтой холбоотой 70 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 86 иргэн гол, усны ослоос болж амь насаа алджээ. Үүний 19 нь хүүхэд байна гэх судалгаа гарчээ.  Он гарснаар Ховд аймагт мөн гол, усны осолтой холбоотой дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгдсэн аж.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ