Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орно

Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орох аж. Иймээс борооны өмнөх нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
2021 оны 6 дугаар сарын 10-ны 20.00 цагаас 6 дугаар сарын 11-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек хүрнэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек хүрнэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
6 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13,14-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ