Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Ганбаатар: Цагдаагийн түүхийг агуулсан зурагт ном бүтээлээ



Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатартай ярилцлаа.
- Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Ойд зориулан ямар онцлог ажил хийж байна вэ?
- Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр байгууллагынхаа түүхийг мөнхлөн үлдээсэн гэрэл зургуудаар бэлтгэсэн зурагт номоо гаргалаа. Манай байгууллага 1938 онд үүсэн байгуулагдсан. 2018 онд зохиосон түүхт 80 жилийн ойдоо зориулан “Анхдагч алдартны өлгий Булганы цагдаагийн түүхэн товчоо” номоо гаргаж байсан.
- Томоохон ой тохионо гэдэг байгууллага, хамт олны хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийж ирсэн уламжлалтай. 100 жилийн ойн өмнө ямар бүтээлч ажил хийсэн бэ?
- Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр ой угтсан бүтээн байгуулалтын ажил хийлээ. Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтаж манай хамт олноос өөрсдийн нийгмийн баталгааг хангах, ая тухтай орчинд ажиллаж амьдрах, амрах тохилог орчин бүрдүүлэхэд анхаарлаа. Мөн алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, албандаа хандах хандлагыг өөрчлөх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулаад байна.
Булган сумын Жаргалантын аманд байдаг Сургалтын төвийн байшингийн гадна фасадыг 7.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилж, гал тогооны өрөөнд бүрэн засварыг хийсэн. Тус сургалтын төвийн дэргэд байдаг алба хаагчдын байрлах сууцыг өөрсдийн нөөц бололцоогоор сэргээн будах засвар тохижилтын ажлыг хамт олны хүчээр өөрсдөө хийж, гадна орчныг гэрэлтүүлэгтэй болголоо.
2013 онд аж ахуйн аргаар алба хаагчдын өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулсан саун, душний газарт бүрэн засвар хийлээ. Эрүүлжүүлэх, саатуулах байрны засвар тохижилтын ажлыг хийж дуусгалаа.
Булган сумын зам тээврийн хяналтын төв, цагдаагийн алба хаагчдын жагсаалын бэлтгэлийн талбай, эрүүгийн цагдаа, нийтийн хэв журам хамгаалах зэрэг тасаг, галт зэвсэг, хэрэгсэл хадгалах өрөөнд иж бүрэн урсгал засвар тохижилтын ажлыг хийлээ.
- Сумын цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар ямар ажил хийв. Тэд өнөөгийн нөхцөл байдлын үед постод гарах, эргүүл хийх гээд цаг наргүй ажиллаж байгаа.
- Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасагт албаны үйл ажиллагаанд ашиглах, хорио цээрийн дэглэм сахиулах цэгт ажиллахад шаардлагатай 26.0 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн хоёр вагончиг, нисдэг камер /дрон/ зэргийг авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ. Мөн сумдын алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, албаны үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл шийдвэрлүүлэх зэрэг ажлыг сумдын удирдлагад хүсэлт хүргүүлэн хамтран ажиллаж байна. Бүрэгхангай, Орхон, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Сайхан, Баян-Агт сумын цагдаагийн кабон байрандаа засвар тохижилтын ажлыг хийгээд байна.
Бүрэгхангай, Бугат, Булган сумын удирдлага, ГХУСАЗСЗ-өөс цагдаагийн албанд машин олгож, бидний үйл ажиллагааг дэмжсэнд талархаж байна.
- Энэ онй эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай байгууллагад энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэд, аж  ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1699 гомдол мэдээлэл бүртгэж 1639 буюу 96,5 хувийг нь хуулийн хугацаанд нь шийдвэрлээд байна. Одоо шалгаж байгаа 60 гомдол мэдээллийн 30 нь  гэмт хэргийн шинжтэй, үлдсэн нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна.Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн хуулийн хугацаанд тухай бүр шийдвэрлэж иргэдэд хариу мэдэгдэх ажлыг хэвшил болголоо.
Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны эхний хагас жилд аймгийн хэмжээнд“Эко 2021”, “Хүүхэд хамгаалал”, “Мөрөөдлийн шүхэр”,“Би... байна”зэрэг нэгдсэн болонхэсэгчилсэн арга хэмжээ 14, нэгдсэн үзлэг шалгалт 10-ыг тус тус зохион байгуулан үр дүнг тооцож ажилласан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсны үр дүнд2021оныэхний хагас жилийн байдлаар аймгийн нутаг дэвсгэрт 161 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны  мөн үеэс 40 хэргээр буюу 19,9 хувиар буурсан байна.
Эхний хагас жилийн байдлаар Хангайн бүсийн хэмжээнд бүртгэгдсэн 1210гэмт хэргийн 161 буюу 13,3% нь тус аймгийн нутаг дэвсгэрт үйлджээ. Хангайн бүсийн цагдаагийн газартай харьцуулахад хэргийн илрүүлэлтээр гуравдугаарт орсон байна
- Хүний нөөцийг бэхжүүлэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна?
- Цагдаагийн газрын шинэ залуу боловсон хүчин бэлтгэх, нөөц бүрдүүлэх зорилгоор коронавирусний халдвараас шалтгаалан 2021 онд Төрийн албаны зөвлөлийн цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс цахимаар хоёр удаа шалгалт зохион байгуулсан. Уг шалгалтад тэнцсэн найман иргэнийг Дотоод хэргийн Их сургуультай хамтран цагдаа бэлтгэх сургалтыг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион байгуулж бүрэн төгсгөн төрийн албаны зөвлөлийн тогтоолоор төрийн жинхэнэ алба хаагчийн нөөцөд бүртгэсэн.
Манайх хот хоорондын хэвтээ тэнхлэгийн гурав, босоо тэнхлэгийн нэг замтай, аялал жуулчлал хөгжсөн аймаг тул дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн нягтрал ихтэй. Үүнтэй уялдуулан зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Хангал суманд замын цагдаагийн зохицуулагчийн гурван орон тоог шинээр шийдвэрлүүлж алба хаагчдыг ажилд нь томилоод байна.
Ярилцсан танд баярлалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ