Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг тамирчид "Шилдэг зохицуулагч-2020" ур чадварын тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байр эзэлжээ. Тээврийн цагдаагийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус энэхүү тэмцээний гол зорилго алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.
Тус тэмцээнд цагдаагийн хошууч М.Эрхэмбилэг даргатай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хамт олон, зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Насанжаргал, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Эрдэнэ-Очир, Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлстийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Гаанжуур нарын бүрэлдэхүүнтэйгээр ур чадвараараа өрсөлдөж, гутгаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.