Булган аймагт 3876 га талбайд тосны ургамал тариалаад байна. Энэ жил 4,0 мянган тонн тосны ургамал хурааж авах зорилтыг тариаланчдын зөвлөлгөөнөөс дэвшүүлсэн юм.Тос, тэжээлийн таримлын тариалалтыг тариах нийт талбайн 10 хүртэл хувьд тарих бодлогыг аймгийн хэмжээнд баримталж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Өнгөрсөн онд 4987 га талбайд тосны үргамал тариалж 1588 тонн ургац хурааж байжээ.