УЕП-ын газраас авлига албан тушаалтай холбоотой томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, ЗТЯ-ны сайд асан Д.Ганбат, газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. ЖДҮ-тэй холбоотой зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэдгийг хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn