Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Наадмын үеэр ЕС ХОНОГ амрах шийдвэр хэвээр мөрдөгдөнө


Өнөө өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, баяр наадмыг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ энэ жилийн баяр наадмыг цуцалж, ирэх жил тэмдэглэхээр шийдвэрлэв. Харин энэ жилийн наадмын үеийн амралтын өдрүүдийг хэвээр үлдээхээр болжээ. 
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Энэ жилийн тухайд долдугаар сарын 16 баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлж, бямба, ням гарагтай хамтатган, нийт ес хоног амраахаар болсон билээ. 
Эл хугацаанд нийслэлийн хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэж буй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ