Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймаг баяр наадам тэмдэглэхгүй гэх шийдвэр гаргаагүй



Аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэх эсэх нь тодорхойгүй байгаа ч зарим аймаг Онцгой комиссынхоо шийдвэрээр наадам тэмдэглэхээс татгалзаж, тухайн зардлаа эрүүл мэндийн салбартаа зарцуулахаа мэдэгдсэн. Үүнд мөн Сүхбаатар аймгийг нэгдэж, баяр наадам тэмдэглэхээс татгалзсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Гэвч одоогоор тус аймаг энэ тухай албан ёсны шийдвэр, захирамж гаргаагүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл 6 дугаар сарын 3-ны өдөр гаргасан баяр наадмын товыг тогтоох тухай А/337 дугаар захирамжийг, 6 дугаар сарын 29-ний А/402 тоот захирамжаар хүчингүй болгосныг үл ойлгон ийнхүү нийтэд ташаа мэдээлжээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэхээр болж, харин аймаг, сумдын наадмыг халдварын нөхцөл байдлаас шалтгаалан тэмдэглэх эсэхийг 7 дугаар сарын 20-ноос хойш шийдвэрлэхээр болсон билээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ