Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

Хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг болов. Европын холбооны улсуудад суугаа монгол иргэдээс Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, Монгол Улсаас ХБНГУ-д болон бусад улсад суугаад ЭСЯ-дад шаардлага ирүүлжээ. Тэд Монгол Улсын Засгийн газраас яаралтай тусгай үүргийн онгоц нисгэж, Европын холбооны улсуудад суугаа иргэдээ татан авахыг шаардсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Монгол Улсын иргэд эх орондоо хүссэн цагтаа очих эрхтэй” гэдэг үгийг дөрөөлжээ.
Түүгээр ч зогсохгүй “Засгийн газар, Улсын онцгой комисс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хангалттай нөөц бололцоог дайчлахгүй, шаардлагатай төсөв хөрөнгийг гаргахгүй, хувийн байгуулллагууды дайчлахгүй байна” хэмээн шүүмжлэв. Тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа энэ үед зочид буудлуудыг дайчлах хэрэгтэй гэв.
Мөн түүнчлэн УОК-оос хийсэн “ХБНГУ онгоц хүлээж авахаас татгалзсан” гэдэг мэдэгдэл ч гэсэн хуудуутай, тухайн улс иргэдээ татаж авахаар захиалгат нислэг буулгах бүрэн боломжтойг ХБНГУ-ын Тээврийн яамнаас олж мэдлээ хэмээн “зэмлэсэн” ч байна.
Нэг үгээр гадаадад суугаа монголчууд шийдвэр гаргагчдыг шахаж эхэллээ. Хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг болов. Эхний үйлдсэн тусгай үүргийн нислэгүүд нь хангалттай хэмжээний аюул авчраагүй гэж үзэж байгаа бололтой. Берлинээр дамжин буцах боломжтой нийт 466 монгол иргэд нэн яаралтай буцах хүсэлтээ "Монголчууд Германд" мэдээллийн порталд ирүүлсэн гэнэ. Сүүлийн хоёр өдрийн дотор ирүүлсэн гэснээс үзвэл тэндэх байгууллагаас санаачлаад, бүртгэл явуулаад эхэлсэн бололтой. Шаардлага нь шахалт болж эхэллээ гэсэн үг. Хэрвээ энэ маягаар үргэлжилбэл гадаадад оршин суугаа 200 мянган иргэнээ бүгдийг нь татаж авах шаардлага үүснэ гэсэн үг.
Тиймээс энэ асуудал дээр ядаж төр засаг нэг амтай, нэг үгтэй байж халдварын эрсдлийг давж гарах болов уу? Ядаж эх орондоо байгаа гурван сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг эрсдүүлэхгүй гэсэн хүсэл зориг байвал шүү дээ.
Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар коронавирусийг ялна гэдэгт итгэл төгс байна” гэж мэдэгдсэн. Гэвч энэ бол дан ганц итгэлээр, эсвэл зөвхөн эрүүл мэндийн салбарынхаа хүчээр шийдчих асуудал биш. Нийтээрээ нэг чигтэй, нэг үгтэй байж, хамгийн гол нь хорио цээрийн үед баримтлах дэглэмээ яг тас мөрдөж байж аюулын ард гарч чадна. Үүнд нь хамгийн түрүүнд шийдвэр гаргаж байгаа нөхөд туслах ёстой. Ядаж л алба, амины аливаа шалтаг зааж, халдварын голомтоос хүн тээвэрлэж ирээд баймааргүй байна.
Халдвар тархсан орнуудын хувьд тэртэй тэргүй тухайн улсын эрүүл мэндийн байгууллага нь, дээр нь ДЭМБ-аас арга хэмжээ аваад, заавар зөвлөгөөгөө өгөөд, аль улсын иргэн байхаас үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тийм атал тэндэх улсынхаа ч дүрэм журмыг ч үл ойшоогоод, энд тогтоосон хорио цээрийн дэглэмээ ч зөрчөөд, цар тахлыг эх орондоо сайн дураараа импортлоод баймааргүй. Гадаадад суугаа монгол иргэд ч гэсэн энд байгаа эцэг, эх, үр хүүхдээ бодоод ч болтугай хувийнхаа байдлыг жаахан хойш нь тавих хэрэгтэй болов уу.  
Хорио цээрийн дэглэм, хөл хорионы үйлчлэх хүрээ тэлж, үргэлжлэх хугацаа уртсах тусмаа эх орондоо байгаа монголчуудын амьдралын боломж нөхцөл уруудаж, сургууль, боловсрол хүртэл дампуурч байна. Эрүүл байхад бүх зүйл болж бүтнэ гэдэг ч эрүүл байгахын тулд маш их хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг хаа хаанаа л ойлгох ёстой байх.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ