Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчид иргэний үнэмлэхний QR кодоо ашиглан #EBARIMT өгнө


Малын тоо толгойн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан ЗГ-ын 2020 оны нэгдүгээр сарын дөрөвний өдрийн хуралдаанаар 2021.07.01-ний өдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг сум, дүүргийн ИТХ-д зөвлөмж болгосон.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Түүнчлэн “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” хэмээн хуульчилсан. Мөн Албан татвар төлөгч нь албан татварыг урьдчилан төлж болно.
Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн боловч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол зэрэг олон сөрөг асуудал дагуулах болсон. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосон юм.
ТАЙЛАН БА ТӨЛӨЛТ
Хуулийн 7.3. “Албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ” гэж заасан. Монголын татварын алба хуулийн 5.2-т заасан өмнөх жилийн мал тооллогын дүнг тухайн малчны малын тоо толгой болон хорогдсон малын тоог Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн өмнөх жилийн малын төрөл тус бүрийн тооллогын дүн мэдээлэл, Гамшгийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтыг дагуу хорогдсон малын төрөл тус бүрийн дүнг Малын генетик нөөцийн асуулал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр ирүүлсэн дүнг, бүртгэлийн сангаас авч, тухайн сумын ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ, итгэлцүүрийн дагуу ногдуулалтыг системээр тооцоолсны дагуу нэхэмжлэл нь малчин иргэний и баримтад ирнэ. Мөн тайланг боловсруулж, малчин иргэд и-баримт апплейкишнаараа тайлангынхаа мэдээллийг шалган баталгаажуулах байдлаар тайлангаа гаргана. Мөн апплейкишнд ирсэн нэхэмжлэлийн дагуу татвараа цахимаар төлөх боломжтой.
И БАРИМТАА ӨГӨХ НЬ
Малчид иргэдийн хувьд малын гаралтай түүхээ эд борлуулан орлого олдог бөгөөд түүхий эд борлуулах үедээ заавал төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Монголын татварын албанаас малчид иргэдийг татварын төлөгчийн QR коджуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд малчдын иргэний үнэмлэхний арын QR кодыг татвар төлөгчийн QR код болгон ашиглаж байна. Тиймээс иргэд цахим төлбөрийн QRbarimt ийг үүсгэн, малчид баталгаажуулах байдлаар төлбөрийн баримтыг үүсгэнэ.
Малчдын хувьд дэд бүтэц, интернет сүлжээний хүрэлцээгүй байдлаас хамаарч цахим төлбөрийн баримтыг тэр бүр баталгаажуулж чадахгүй тохиолдолыг бодолцон Монголын татварын албанаас худалдан авагч аж ахуйн нэгж төлбөрийн баримтыг үүсгэн, малчны дансанд мөнгө нь орсон тохиолдолд автоматаар баталгаажуулах системийн хөгжүүлэлтийг хийн ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ