Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

Сүхбаатар аймагт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ насны 3800 орчим хүүхэд вакцинд хамрагдах ёстой. Аймгийн хэмжээнд вакцины 13 цэг ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүдийн идэвх сайн байгааг ЭМГ-аас мэдээллээ.

Хүүхдүүд заавал эцэг эх, асран хамгаалагчдын хамт ирж, зөвшөөрлийн хуудас бөглөснөөр вакцинаа хийлгэнэ. Эцэг эхчүүдийн зөвшөөрөл болоод вакцины хариу урвалтай холбоотой ямар нэг гомдол мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Тус аймаг насанд хүрэгчдийнхээ 92 хувийг, 16, 17 настнуудын 74 хувийг дархаажуулалтад хамруулаад байгаа аж. Вакцинд хамрагдаагүй үлдсэн хүүхүүд болон насанд хүрэгчдийн нэрсийг шүүж, хамрагдахгүй байгаа шалтгааныг тодруулах ажил хийж байгаа гэнэ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ