Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал


Том төслийн том зовлонг Оюутолгой өдөр тутам амсдаг гэхэд үнэнээс зөрсөн болохгүй. Тэр ч утгаараа энэ Засгийн газар Оюутолгойн, Оюутолгой энэ Засгийн газрын “шүдний өвчин” болж байх шиг. Сүүлийн дөрвөн жил Оюутолгойн гэрээг тойрсон шалгалт, хяналт, талцал, шүүхийн маргаан тасралтгүй өрнөж байна. Өнөөдөр ч үргэлжилсээр. Харин үүнээс ойрын хугацаанд шийдэлд хүрч, үр дүн нь гарахаар хүлээгдэж буй гурван асуудлыг сонирхъё.
Тавантолгой цахилгаан станцын талцал
Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-той эрчим хүчний асуудлаар ахин талцал үүсгэх нь. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд “Оюутолгой” үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш дөрвөн жилд багтан дотоодоос эрчим хүчээ хангах үүрэг хүлээсэн. Үйлдвэрлэл 2013 оноос эхэлсэн гэж тооцохоор 2017 он сүүлийн хугацаа. Гэвч Монголын талаас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг хоёр тал 2014 онд байгуулж, Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барихаар болж, “Оюутолгой”-н хүлээсэн үүргийг түдгэлзүүлсэн. Үүний дараа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг барих “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюутолгойн уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрлээ гэж тухайн үедээ зарлаж байв. Гэвч ингээд шийдэлд хүрээгүй. Харин ч талцал эхэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, энэ оны хоёрдугаар сарын 18-нд Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг “Оюутолгой” компани Монголын Засгийн газарт хүргүүлсэн юм. Ингэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, Тавантолгойн ордыг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 924 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж үзжээ. Мөн цахилгаан станц барих болон зөвлөх компанийг олон улсад нэр хүнтэй компани сонгох, цахилгаан станцыг ажиллуулах менежментийн багийн төлбөрийг өндөр дүнтэй тусгажээ. Үүнээс гадна станцыг ажиллуулах багт өндөр дүнтэй менежментийн төлбөр олгох нь зардлыг нэмэгдүүлсэн байна. Ингээд өртөг тэр хэмжээнд хүрчээ. Түүнчлэн Монголын тал эзэмшдэг хувийнхаа хэмжээтэй ижил хөрөнгө оруулалт хийхийг тусгасан байна. 
Шинэ цахилгаан станцыг “Оюутолгой” компани ажиллуулж, станцын дийлэнх хувийг буюу 51 хувийг эзэмшинэ. Харин Монголын талаас өртөг өндөр байна гэж үзсэнээс гадна хөрөнгө босгох нөхцөл нь таалагдаагүй гэхэд болно.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал
“Рио Тинто” 900 сая ам.доллараар цахилгаан станц барих саналтай байна. Ингэснээр зардал өснө. 2048 онд авах манай ногдол ашиг 2060 он болж дахин хойшилно. Иймд энэ саналыг Засгийн газар дэмжээгүй.
Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг шийдвэр гаргахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ “Оюутолгой”-н цахилгаан станцад сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэдэг саналыг дэмжихгүй байгаа аж. Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой бус гэж үзжээ. Нар, салхи байнга гарахгүй тул эрчим хүчний тогтвортой байдал алдагдана. Тогтвортой байдлыг хадгалахын тулд цахилгаан эрчим хүчтэй хослуулна. Ингэж хослуулах нь мөн л өнөөдрийх шиг эрчим хүч импортлох хэрэг гарна гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ дурдсан. Мөн үндэсний компаниуд консерциум байгуулан барих хувилбар байгааг ч нэмж хэлсэн юм. Тэрээр, “Ер нь “Оюутолгой” дотоодоос эрчим хүчээ хангах дөрвөн хувилбар байна. Одоо бидний үйлдвэрлэж буй цахилгааны урсгалаас авах, өөрсдөө цахилгаан станц барих, MCS гэх мэт үндэсний компаниуд консорциум байгуулан барих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах гэсэн. Эдгээрээс хамгийн ашигтайг нь сонгоно. Компанийн тухай хуулиар “Оюутолгой” ашигтай ажиллаж л хөрөнгө оруулагчид ногдол ашиг авна. Зардал өсгөх аливаа саналд Засгийн газар болгоомжтой хандана.
Энэ мэт байр суурийн олон зөрүү байна. Иймд бизнесийн зарчмаар маргаанаа шийдэх нь буруу биш” гэсэн юм. Харин “Оюутолгой”-н зүгээс цаг хугацааны хувьд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг сануулж байгаа юм.Учир нь гэрээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод барих станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэр утгаараа энэ хавар эхлүүлэх саналтай байгаагаа “Оюутолгой” компанийн зүгээс илэрхийлсэн.
“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудалГэрээнд заасан хугацааны дагуу бол “Оюутолгой” компанийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг энэ хавраас барьж эхлэхгүй бол оройтно. 
Ингээд хоёр талын эрчим хүчний асуудал нэг талдаа гараагүй. Талцал үргэлжилсээр байгааюм.
 
Арбитрт учирсан хоёр
Засгийн газар, “Оюутолгой”-н татварын маргаан эцэстээ Арбитрын хаалгыг татахад хүрсэн нь мөн л ойрын хугацааны шийдэл хүлээсэн асуудлын нэг юм. Монголын Үндэсний татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Үүнээс “Оюутолгой” компани 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Эцэстээ Монгол Улсын Засгийн газар болон “Туркойз Хилл Ресурс” компани татварын маргаанаа Лондонгийн Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон нь саяхных. Арбитрын шүүхийн шийдвэрийг талууд бүрэн биелүүлэх ёстой юм байна. Хэрэв Арбитрын шүүх Монголын татварын алба үндэслэлтэй акт тавьсан байна, Монгол Улс уг татварыг авах эрхтэй гэж шийдвэл “Оюутолгой” компани цаашид уг татваруудыг төлнө. Харин татварын алба үндэслэлгүйгээр татвар нэмж авах гэж байна хэмээн Арбитрын шүүх үзвэл “Оюутолгой” компани 150 сая ам.долларын татварыг төлөхгүй байх нөхцөл бүрдэх юм. Монголын талаас татварын маргаан Лондоны Арбитрын шүүхийн өмнө нь очсоныг “ашигтай” гэж илэрхийлсэн.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудалЗасгийн газар татвартай холбоотой маргаан дээр хуулийн дагуу явна. Ямар нэгэн зөвшилцөл хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв зөвшилцөөд явбал цаашдаа Монгол Улсын хууль хэрэгжихээ болино.
 
Түүнчлэн Монголын Засгийн газраас “Оюутолгой” компани үндсэн гэрээний үүргээ биелүүлж буй эсэхийг тогтоохоор Германы “КОНИК санаачилга” байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.
Гэрээг сайжруулж чадахгүй ч ТУЗ-ийг өөрчилж чадна
Оюутолгойн гэрээг сайжруулах тухай яриа нь энэ Засгийн газартай чацуу. Удахгүй энэ Засгийн газрын хугацаа дуусаж, дараагийн парламент бүрдэнэ. Гэвч гэрээг сайжруулах, “Рио Тинто”- той хэлэлцээрийн ширээний ард суух нөхцөл тийм ч амар бүрдэхгүй байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар хүрэхгүй хугацааны өмнө хэлсэн. Угнь “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд баталсан. “Рио Тинто” ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ хугацаанд чадаагүй гэрээг үлдсэн хугацаанд сайжруулна гэвэл үлгэр гэлтэй.Харин үүнтэй зэрэгцээд “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх тухай яриа гарсан нь арай үнэмшилтэй хүлээлттэй байж болохоор. Одоогоор “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Н.Багабанди, Г.Батсүх, Ц.Түмэнцогт нар ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлох үүрэгтэй. Харин салбарын сайд эдгээр гишүүдээ үүргээ гүйцэтгэхгүй байна гэж үзжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал
Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байгаа. ТУЗ-д асуудлаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж, хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг нийтээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. Монголын талын эзэмшдэг 34 хувийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байна. Зардлын хэтрэлтийг багасгах хэрэгтэй.
Eagle.mn 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ