Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-ын 16 муж улс хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулжээ



АНУ-ын хүн амын 45.1 хувь нь буюу 149 667 646 хүн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв. Тодруулбал, Америкийн 16 муж улс хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулжээ. Үүнд, Колорадо, Коннектикут, Хавай, Мэн, Мэриленд, Массачусетс, Миннесота, Нью-Хэмпшир, Нью-Жерси, Нью-Мексико, Нью-Йорк, Орегон, Род-Айленд, Вермонт, Виржиниа, Вашингтон болон Вашингтон хот багтаж байна.

Мөн хүн амынхаа 70 хувийг дор хаяж нэг тун вакцинаар дархлаажуулах АНУ-ын засаг захиргааны зорилтод одоогийн байдлаар 16 муж улс хүрсэн байна. Энэхүү жагсаалтад Виржиниа хамгийн сүүлд нэмэгджээ. Улсын хэмжээнд сүүлийн мэдээллээр, өдөрт 1.2 сая тун вакцин тарьж, 820 318 хүн вакцинд бүрэн хамрагдаж байгаа ажээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ