Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт нийт сонгогчийн 55,9 хувь нь саналаа өглөө

Хөвсгөл аймгийн хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 86569 сонгогчоос 48397 нь саналаа өгч 55,9 хувийн ирцтэй оролцлоо. 

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 32986 сонгогч буюу68,2 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 4900 сонгогч буюу 10,1 хувь, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад 7943 сонгогч буюу 16,4 хувь нь саналаа өгсөн бол 2500 сонгогч буюу 5,2 хувь нь огт тэмдэглээгүй цагаан хуудас өгчээ.

Саналаа өгсөн иргэдийн 45,5хувь нь эрэгтэй, 54,5 хувь нь эмэгтэй байна. Насны хувьд 18-35 насных 32 хувь, 35-55 насных 43,3 хувь, 55-аас дээш насны иргэд 25 хувь оролцжээ. Хамгийн өндөр санал өгсөн сумдаас, Цагаан-Үүр 68,7, Рашаант 63,9, Рэнчинлхүмбэ 62,6 хувьтай идэвхтэй оролцсон бол Баянзүрх сум 43,1 хамгийн бага хувьтай оролцжээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1280 төрийн албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат мэдээллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ