Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Бат-Эрдэнэ: Хурууны хээ уншихгүй байх тохиолдолд иргэний үнэмлэх, ТҮЦ машины лавлагаа харна


СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сонгогчид саналаа өгөхөөр очихдоо заавал иргэний үнэмлэхтэй очих эсэх талаар мэдээлэл өглөө.Тэрээр, "Сонгогчийн хурууны хээнд үндэслэн санал авах боломжтой. Яагаад сонгуулийн байгууллагаас та иргэний бичиг баримттайгаа ирээрэй гэж уриалж байна гэхээр хурууны хээ унших төхөөрөмж ажиллахгүй болсон эсвэл хурууны хээ уншихгүй байх тохиолдолд тухайн иргэний бүртгэлийн баримт бичигтэй тулгаж шалгаад саналаа өгөх боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Ийм учраас санал авах байранд очиход иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, мөн ТҮЦ машины лавлагаатай байх боломжтой. Өчигдөр ЦЕГ-аас явуулсан мэдээллээр сурталчилгаа эхэлснээс хойш нийт 41 зөрчил мэдээлэл ирсэн байна. Үүнээс 19-ийг нь шийдээд үлдсэн нь шийдвэрлэх ажиллагаандаа явж байна гэв.
Мөн сонгогч санал хураах байранд орсон  ч 22 цагаас өмнө хурууны хээгээ уншуулаагүй бол саналаа өгөх боломжгүй" гэлээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ