Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулж унасан байна. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 3-ны 17:38 цагт Онцгой байдлын газар хүлээж авсан байна.
Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэг км зам туулан, 17:40 цагт очиход “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан Ц /32 настай, эрэгтэй/ нь зоогийн газрын гурван давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байжээ. Тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэжээ.