Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн дулааны станцын гүйцэтгэл 95 хувьтай байна

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. Сэлбийн хурдны зам нь Сэлбэ голын дагуу Улаанбаатар хотын төвийг захын гэр хороолол болон зуслантай холбож байгаа 25.2 км авто зам юм. Зам ашиглалтад орсноор хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын замуудын ачаалал, түгжрэл багасах, арилах нөхцөл бүрдэнэ.
Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүд хамгийн их тулгамдаж байгаа асуудал газар чөлөөлөлт. Үүнийг шийдэж өгвөл бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтой гэдгийг хэлж байлаа. Бүх том компани энд бүртгэлтэй, татвар төлөлт сайн байдаг учраас энэ мөнгийг дүүргийн бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй байгааг онцолж байсан юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар суурь шийдэлд дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ дүүргийн биш, нийслэлийн хэмжээнд гэдгийг тодотгож байлаа.
Өнгөрсөн жил нийслэлийн таван дүүргийн 29 байршилд байнга булгийн ус гарч, хүндрэл үүсжээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос эх авч 18, 16-р хорооны нутаг дэвсгэрээр дамжин Сэлбэ гол руу цутгах Бэлхийн голын үерийн хамгаалалтын барилга байгууламж 1980 онд баригдсан. Зуны цагт уулаас буусан их үер байгууламжийг хальж айл өрхүүд рүү урсах тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. Иймээс хөрсний усыг нь шийдсэн, иж бүрэн үерийн хамгаалалттай барилга байгууламж хийхэд 16 тэрбум төгрөг нэн шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Ерөнхий сайд үүнийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болсон юм.
Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Албаныхан “30 аж ахуйн нэгжийг холбоно. Үнсээ 99.9 хувь шүүнэ, тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи. Зургадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад орно. Үүний дараа тохируулгаа хийнэ. Төслийн хүрээнд гурван дулааны станц байгаа. Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын станц ашиглалтад орсноор 120 мянган өрхийг дулаан, хэрэглээний усаар хангана” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ