Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэд цахим хэлбэрээр шашны үйл ажиллагаанд оролцож байна



Ховд аймагт буй буддын шашны ганц хийд бол "Гандан Пунцаг Чойлон" юм. Тус хийдэд боржин чулуугаар бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан  бий. Мөн 108 суварга, хүрд, хоёр том дугантай.
Өнөөдөр бурхан багшийн "Их дүйчэн" өдөр тохиож байна. Энэхүү өдрийг эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Үүнтэй холбогдуулан "Гандан Пунцаг Чойлон" хийдийн 20 гаруй лам шашны ном хурж, зарим сүсэгтэн олон, Ховд нутгийн иргэд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэм баримтлан хийдэд мөргөн сүсэглэж байна.
Мөн коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор зарим иргэд цахим хэлбэрээр шашны үйл ажиллагаанд оролцож байгаа аж. 
УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын саналаар Бурхан багшийн “Их дүйчэн” өдрийг бүх нийтээр амрах өдөр болгосон. Ингэснээр уг өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчихийг нийт сүсэгтэн олонд өгсөн гэж албаны эх сурвалж онцоллоо.   Манай улсад 130 гаруй буддын шашны сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг гэх мэдээлэл байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ