Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1135, II тунд 21998, нийт 23133 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.9 хувь буюу 943478 нь I тунд, 66.9 хувь буюу 637699 нь II тунд хамрагдаад байгаа аж.
Өнөөдөр /2021.05.26/ нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин 3, явуулын 3 шинжилгээний цэг ажиллана.
Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 109 багийн 707 эмч, ажилтан ажиллаж, 29679 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.