Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сум хооронд маргаашаас хөдөлгөөн нээнэ



Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, 5 дугаар сарын 8-ны 6:00 цагаас 6-р сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд "Улбар шар" түвшинд шилжин ажиллахаар боллоо.
Энэ хугацаанд барааны дэлгүүр, зах, барилгын материалын дэлгүүр 10.00-16.00 цаг хүртэл халдвар хамгааллын дэглэмээ баримталж, QR код уншуулж үйлчлэх юм байна. Мөн энэ хугацаанд нийтийг хамарсан соёл урлагийн үйл ажиллагаа, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан хийхийг хориглолоо.
Үсчний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллахыг зөвшөөрсөн байна. Харин ресторан, цайны газар, кофе шоп нийтэд үйлчлэхгүй, хүргэлтээр үйлчилгээ үзүүлж болох аж.
Хүнсний дэлгүүрүүд 8.00-20.00 цаг хүртэл ажиллах бөгөөд архи согтууруулах ундааг 15.00 цаг хүртэл худалдана.
Баруунтуруун, Өндөрхангай суманд өвчлөл байгаа тул улаан түвшинд хэвээр байна. Харин бусад сум хооронд хөдөлгөөн нээх аж.
ЕБС-ийн 4-11-р ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 14 хүртэл цахимаар хичээллээд хаахаар болсон байна. Харин 12-р ангийн сурагчид 5-р сарын 10-наас эхлээд танхимаар хичээллэнэ. Баруунтуруун, Өндөрхангай суманд танхимын хичээл орохгүй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ