Баянхонгор аймгийн Онцгой комиссын энэ сарын 18-ны ээлжит хуралдаанаар эдийн засаг, нийгэм, цаг үеийн байдалтай холбогдуулан зарим нэр төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ.
Дасгал хөдөлгөөн нь хүний эрүүл мэндийн амин чухал үзүүлэлтийг ямагт дэмжиж байдаг учир фитнес, спорт заалуудыг нээх шийдвэрийг тус хуралдаанаас гаргажээ. Ингэхдээ өглөөний 08.00–22.00 цагийн хооронд ажиллуулан, хоёр цаг тутамд ариутгал халдваргүйтгэл хийж, хүний бөөгнөрөл үүсгэлгүйгээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөв.
Мөн согтууруулах ундааг далд хэлбэрээр дамлаж, шаглах, зөвшөөрөлгүй цэгээс худалдах, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт ихэсч буй тухай холбогдох байгууллагуудын мэдээлэл, саналыг үндэслэн архи согтууруулах ундааг градус харгалзахгүй 09.00–18.00 цагийн хооронд худалдан борлуулахыг тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд зөвшөөрлаа.Дээрх шийдвэрүүд өнөөдрөөс /2020.01.19/ хэрэгжиж байна.