Тус аймагт сүүлийн 24 цагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Мөн Баяндэлгэр сум халдварын идэвхгүй бүс болсон, одоогоор хүлээгдэж буй шинжилгээ байхгүй зэрэг мэдээллийг аймгийн Шуурхай штабаас өглөө. Энэ бүгдээс харахад Сүхбаатар аймгийн хэмжээнд өвчний тархалт буурч, хумигдах хандлагатай байна гэдгийг тодотгов.
Өвчлөл бүртгэгдсэн найман сумын гурав нь ийнхүү халдварын идэвхгүй бүс боллоо.
Өнөөдрийн байдлаар АНЭ-т 21 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 19, хүндэвтэр нэг, хүнд нэг иргэн байна. Мөн аймгийн хэмжээнд дархлаажуулалтын ажил өрнөж байгаа. Иргэдийн хувьд маш идэвхтэй вакциндаа хамрагдаж байгааг онцоллоо.