Увс аймгийн Бөхмөрөн сумын 5 иргэн коронавирусний халдвар авсан нь өнөөдөр батлагдсан. Тухайн иргэдийн 2 нь энэ сарын 13, 15-ны өдрүүдэд шатахуун тээвэрлэх ажлаар Баян-Өлгий аймагт ирээд буцсан байна.
Тодруулж хэлбэл, Өлгий хотод «Хазына» ШТС-аас шатахуун ачжээ. Мөн замдаа Цагааннуур тосгоныг дайрч, дэлгүүрээр үйлчлүүлсэн аж.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд дээрх 2 иргэний маршрут болон ойрын харьцагчдыг тогтоох, тандалт судалгаа хийх ажлуудыг зохион байгуулж байна.