Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хатуу хөл хорионы үеэр 495 хүн эрүүлжүүлэгджээ

 
Цагдаагийн ерөнхий газраас энэ оны эхний улиралд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээлэл болон хатуу хөл хорионы үед гарсан хэрэг зөрчлийн талаар танилцууллаа.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баттулга "Хатуу хөл хорио тогтоосон эхний өдөр 198, дараагийн өдөр 161, гурав дахь өдөр нь 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Нийт 495 хүн архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан эрүүлжүүлэгдсэн.
Хэдийгээр эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн. Хөл хорио тогтоосон эхний гурван өдөрт гэр бүлийн хүчирхийллийн тухай нийт 429 дуудлага ирсэн. Тодруулбал,
  • эхний өдөр 107,
  • хоёр дахь өдөр нь 140,
  • гурав дахь өдөр нь 182 болж өссөн.
Ер нь эхний улиралд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх онтой харьцуулахад 32 хувиар өссөн. Иймд хоёрдугаар улиралд архидан согтууруулахтай тэмцэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас үе шаттайгаар хэрэгжүүлнэ" хэмээв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ