Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний халдварын дөрвөн тохиолдол илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь аймагт коронавирусний халдварын дөрвөн тохиолдол нэмж илэрлээ.
Ингэснээр Дорноговь аймагт “Ковид-19” халдварын 54 тохиолдол бүртгэгдээд байна. Тус аймагт халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж буй.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Сайхандулаан, Сайншанд, Иххэт, Замын-Үүд сумыг шилжүүлж, халдварын тархалтын “Улаан” түвшинддөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл шилжээд байна.
Харинөндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Дэлгэрэх, Мандах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу халдварын тархалтын “Улбар шар” түвшинд гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас 04 дүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл шилжээд байгаа юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ