Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлнэ

Өмнөговь аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Даланзадгад хотын агаарын бохирдлын 34 хувийг гэр хорооллын 5943 айл өрхийн зуух, 82 орчим аж ахуйн нэгжийн зуух, 65 хувийг ДзДЦС, үлдсэн хувийг автомашин, ил задгай хог хаягдлаас ялгаруулж байна гэсэн судалгаа байдаг байна. Сүүлийн жилүүдэд суурин газрын хүн амын төвлөрөл, автомашины тоо өсөх, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн олборлолт, түүнтэй холбоотой дэд бүтэц нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин ихэсч байна. Тиймээс 2020-2024 онд "Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг үе шаттайгаар, бусад хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ. Тухайлбал дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих, 2 тарифт тоолууртай айл өрхийн тоог нэмэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, орон сууцжуулах ажлыг хийх аж. Мөн бүс нутгийн цөлжилтийг бууруулах, ногоон төгөл байгуулахад дэмжих, гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, үйлдвэрийг уул уурхай түшиглэн байгуулах гэх зэргээр агаарын бохирдлыг бууруулах олон ажил хийхээр төлөвлөжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ