Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зохион байгуулагчаар яллагдсан Э.Бат-Үүлийн хэргийг хэрэгсэхгүй болгочихоод Т.Чимгээг яагаад яллав

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болгосон юм. Т.Чимгээгийн яриснаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуулын Ерөнхий газрынхан хамжигчаар шалгаж байжээ. Харин С.Зоригийн гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулсан гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шалгаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн хавтаст хэрэгт нь бичсэн байдаг аж. Гэвч энэхүү хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг 20 жилээр яллан бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа юм. Энэ нь С.Зоригийн гэх энэ хэргийг нууцлалаас гаргахгүй байх шалтгаан байсан байх хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тухайн үед “Э.Бат-үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” хэмээн үзэж 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу улс төрийн зорилгоор аллага хийх гэсэн гэмт хэрэгт 2016 оны есдүгээр сард яллагдагчаар татсан байдаг аж.

Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ПРОКУРОР н.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Батжаргалхэдхэн хоногийн дараа Э.Бат-Үүлийг “.... гэмт хэрэг үйлдсэн болох нь ХАНГАЛТТАЙ нотлогдохгүй байна” гэсэн тэмдэглэгээтэйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгожээ.Ийнхүү С.Зоригийн гэх хэргийн хамтрагч,хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй хэрэгсэхгүй болгосонатлаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ялласан нь хилс хэрэг хэмээн үзэж буйгаа хэллээ. Хамтрагч, хамжигч, зохион байгуулагч нарынх нь хэргийг нотолж чадаагүй. Тэгсэн атлаасэжигтэн Т.Чимгээ Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж ялласан нь шударга уу хэмээн Т.Чимгээгийн ах Хүрэлбат хариулт нэхлээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ