Moбиком корпорациас Булган аймгийн Булган сумын зургаан өрхөд гэр гардууллаа.
Тус корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд “Хамтдаа бүтээе” картын таван хувийн орлогоор гамшигт өртсөн өрхөд гэр хандивласан юм.
Булган сумын иргэн П.Дэмиддагва, Б.Нямсүрэн, Б.Ариунтуяа, Д.Сайхансаран, О.Отгонбаяр, Д.Гэндэндарам нарын гэр бүл шинэ гэртэй боллоо.