Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Энэ сарын 27-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүсч, шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх баихэнх нутгаар секундэд 14-16 метр, говь талын нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
31-нд зарим газраар хур тунадас орох ба бусад өдрүүдэд салхи 6-11 метр секунд хүрч, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Иймд хүчтэй салхи, шуурганы үеэр хол, ойрын замд зорчихгүй байх, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, малаа хашаа, хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээх зэрэг арга хэмжээг авч,холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөн өөрийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас мэдээллээ.