Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханы есөн сум цагаан зудтай байна


Завхан /МОНЦАМЭ/.
 Завханы Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл гэхчлэн 9 сум цагаан зудтай байна.
Харин Отгон, Сонгино, Завханмандал, Цагаанчулуут зэрэг таван сум зудархуу байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 199 өрхийн 288 малчин, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт отроор өвөлжиж байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.
Өнөөдрийн байдлаар дээрх сумдад цас их унасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж тэжээлд оржээ. Аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг хоёр удаа зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг хөдөөгийн 23 суманд ажиллаж зургаан суманд 55 тонн тэжээл, 20 тонн өвсийг 50 хувийн хямдралтай үнээр нэмж олгоод байна. Мөн Баянтэс суманд 1000 километр, Тэс суманд 284 километр далпуу татсан. Баянхайрхан, Асгат суманд далпуу татах хөрөнгийг нь шийдвэрлэж өгсөн байгаа. Дээрх сумдад нийт 14.1 сая төгрөгийн өвс, тэжээлийн үнийн хөнгөлөлтийг үзүүллээ. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвс, 90 тонн тэжээл, сумдын аюулгүйн  нөөцөд бэлтгэсэн 803 тонн өвс, 173 тонн тэжээл дуусаад байгаа талаар тус тус дуулгалаа. Ташрамд "далпуу" гэдэг нь зам гаргах төхөөрөмж бөгөөд, цастай үед мал бэлчээрлэх зам, орон нутгийн зам даваа хаагдсан үед цасыг цэвэрлэж зам гаргах үйл явцыг нэрлэдэг аж.
 Завханы дөрвөн сумын худгийн
асуудлыг шийдвэрлэжээ
ХХААХҮЯ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өглөө.
Тухайлбал Тосонцэнгэл суманд Онцгой комиссыг хуралдуулсан байна. Энэ хурлаар Завхан аймгийн зүгээс нэн тэргүүнд шаардлагатай 764 тонн өвс, 745 тонн тэжээлийг улсын нөөцөөс хямдралтай үнээр олгохыг хүслээ. Мөн гурван сумын түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэж өгөх. Тосонцэнгэл сумын төвлөрсөн халаалтын шугамын шинэчлэл, худаг ус, үлийн цагаан оготныг устгах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хамтарсан ажлын хэсгээс хүссэн байна. Ажлын хэсгийнхэн дөрвөн сумын худгийн  асуудлыг шийдвэрлэж, аймгаас тавьсан бусад хүсэлтүүдийг Засгийн газар, улсын Онцгой комиссын хуралдаанаар оруулж шийдвэрлэхээр болжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ