Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс холгүй газар орших «Эс жи групп» компанийн уурхайд энэ сарын 13-ны өдөр очиж, 14-ний өдөр буцсан иргэнээс Улаанбаатар хотод очсоны дараа "Ковид-19" халдвар илэрсэн тул тус сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар өмнө нь мэдээлсэн.
Тухайн иргэний ойрын болон дам хавьтлын 16 хүнээс сорьц авч, Ховд аймагт PCR шинжилгээ хийхэд өнөөдөр бүгд сөрөг гарчээ.
Тийм учраас сумаас гарах, орох цэгт байгуулсан 7 хяналтын цэгийг буулгаж, хөдөлгөөн нээснийг сумын Онцгой комиссоос мэдээллээ.
Дээрх иргэдээс энэ сарын 28-ны өдөр давтан шинжилгээ авах ажээ.