Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

П.Мөнхтулга: Байгалийн гамшигт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас болж гол мөрөн ширгэж байна

Энэ сарын 22-ны өдөр дэлхийн усны өдөр тохиож буй. Энэ өдрийг угтаж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас иргэдэд зориулж олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Харин энэ жил усны өдрийг аймгийн хэмжээнд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх тодруулгыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн П.Мөнхтулгаас авлаа.

-Удахгүй болох гэж буй дэлхийн усны өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-Дэлхийн улс орнууд 1993 оноос жил бүрийн 3-р сарын 22-ныг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэх болсон. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн усны өдрөөр усны асуудлуудад анхаарлаа хандуулж, тодорхой уриан дор олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тухайлбал 2010 онд "Цэвэр ус-Эрүүл дэлхий", 2011 онд "Хот ба ус",  2012 онд "Ус ба хүнсний аюулгүй байдал", 2013 онд "Олон улсын хамтын ажиллагааны жил", 2014 онд "Ус ба эрчим хүч" гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Тэгвэл 2018 онд "Байгальд ээлтэй усны шийдэл", 2019 онд "Цэвэр ус, тэгш хүртээмж", 2020 онд "Ус ба уур амьсгалын өөрчлөлт" гэсэн уриатай тэмдэглэж байсан.

Энэ жилийн тухайд дэлхий нийтээрээ "Усны үнэлэмж" уриатайгаар: усны нөөцийн үнэлэмж, усны дэд бүтцийн үнэлэмж, усны үйлчилгээний үнэлэмж, үйлдвэрлэл, нийгэм-эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж, усны нийгэм-соёлын талын үнэлэмж зэрэг таван чиглэлд анхаарлаа хандуулж байна.

Энэ жилийн уриан дор Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас цэцэрлэгийн багш нар, бага насны хүүхдүүд иргэдийн дунд цэвэр усны талаарх мэдээллийг хуваалцах, усны зохистой хэрэглээгээ бусдадаа үлгэрлэх. Усыг хайрлан хамгаалах зөв дадлыг сургуулийн өмнөх боловсролын багш нар хүүхдүүдэд хэрхэн зөв ойлгуулах цахим хичээлийг бэлтгэж олон нийтэд хүргэх.

Цэцэрлэг, сургуулийн сурагчид, оюутан залуус, иргэд ус болон байгаль орчны талаарх мэдлэгээ дээшлүүлж шинэ мэдээлэл авч, түүнийгээ амьдралдаа хэрэглэж занших. Өөрийн арга туршлагыг цахим орчинд түгээх. Иргэд усны үнэ цэн, үнэлэмжийн талаар мэдлэгтэй болж мөн олон нийтэд зөв хандлага төрүүлэх цахим давлагааг үүсгэх гэхчлэн олон талын үйл ажиллагааг зохион явуулах юм. Мэдээж эдгээр арга хэмжээнүүд цахим орчинд өрнөнө. Мэргэжлийн байгууллагын зүгээс усны талаарх тоо баримт, зөвлөгөө мэдээллийг цахим орчинд байршуулан цэвэр усны ач холбогдолд олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн бусад байгууллагуудтай хамтран ажиллана.


-Танай сав газарт нийт хэчнээн аймгийн газар нутаг хамаардаг вэ?Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны хамаарал бүхий ямар ямар газарт Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм бол?

-Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Архангай, Ховд зэрэг зургаан аймгийн 51 сумын 188 баг багтах бөгөөд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.7 хувийг эзэлдэг ба 120706.9 км2 талбайг эзэлдэг. Тэгэхлээр мэдээж аймаг бүрт дэлхийн усны өдрийг тодорхой хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Харин манай байгууллагаас тус өдрийг угтаж Улиастай, Есөнбулаг сумын сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд “Усны үнэлэмж” цахим хичээлийн уралдааныг зохион байгуулж байна. Энэ өдрийг угтаж зохион байгуулж буй арга хэмжээ бүр усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт зан үйл ёс суртахууны хэм хэмжээг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга технологиор баяжуулан өсвөр залуу үе, нийт иргэдэд сурталчлан таниулах л зорилготой. Мэдээж цар тахлын хөл хорионы энэ үед бүх арга хэмжээг цахимаар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэхүү ажлын хүрээнд аймгийн төв, Улиастай сумын ус түгээх байруудын мэдээллийн самбарт мэдээлэл байршуулж, ус авч байгаа иргэдэд мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх гэхчлэн ажлуудыг хийж байгаа. Мэдээж хүн бүр ус бол чандмань эрдэнэ гэдгийг мэддэг. Гэхдээ яг амьдрал дээр усыг хайрлах, хамгаалах, зохистой хэрэглэх энэ дадлуудыг хэрэгжүүлж чаддаг нь ховор байдаг. Тиймээс жил бүр усны талаарх үнэн бодит тоон мэдээлэл өгөх, усны үнэ цэн, усны хэрэглээ ямар түвшинд байгаа вэ гэхчлэн мэдээллийг иргэн бүрт өгөх. Тэдэнд усны талаарх дохио сануулгыг өгөх нь л чухал юм.


-Жил бүр дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй ач холбогдол, үр дүн гарсан байх?

-Мэдээж үр дүн гарч байгаа. Жилд нэг удаа биш. Сард нэг удаа, бүр өдөр бүр цэвэр усны ач холбогдолд хүн бүрийн анхаарлыг хандуулах, усны нөөцийн тогтвортой менежментийг сурталчлан өнгөрүүлээд өнгөрдөг биш. Бүр дадал зуршил болгох нь мэргэжлийн байгууллагуудын зорилго шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд дэлхийн усны өдрийг “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлаж, сав газрын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамжийг баталж цэцэрлэгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, усыг хайрлан, хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх,усны ухаалаг, зүй зохистой хэрэглээг бий болгох, усны нөөцийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг таниулах талаармэдлэг олгохоор цахимаар мэдээллүүдийг хүргэж ажилласан. Ингэхэд давхардсан тоогоор 4800 гаруй хүүхэд, 14700 гаруй насанд хүрэгчид цахим орчинд хандалт хийж усны ач холбогдлын талаарх мэдээллийг хүлээн авсан байна.

Мөн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын 6-9, 10-12 ангийн сурагчдын дунд “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт эсээ бичлэгийн цахим уралдааныг зарлаж дүгнэхэд хүүхдүүдийн байгаль орчноо хайрлах, чандмань эрдэнэ болсон усыг зөв зохистой хэрэглэх хандлага өөрчлөлт тэдний санал санаачилга эрс сайжирсан нь харагдаж байсан. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль орчноо хамгаалах, сурталчлах, дээдлэх, хүндлэх эх орноороо бахархах сэтгэлтэй болгож төлөвшүүлэхэд тэдний санал санаачилга, дуу хоолой, оролцоо хамгаас чухал юм. Өнгөрсөн жил зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Бид цэвэр ус уумаар байна” захидлын уралдаанд гэхэд 370 гаруй захидал ирсэн.

Мөн манай уламжлалт нэг үйл ажиллагаа нь сав газрын хэмжээнд харьяалагддаг аймаг, сумдтай хамтран ажиллах, тэднийг холбох ажил юм. ТухайлбалГовь-Алтай аймгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран томоохон ус ашиглагч болох 21 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, усны ухаалаг, зүй зохистой хэрэглээ, хэмнэлттэй ашиглах техник, технологийг нэвтрүүлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх, тэгш хүртэхийн ач холбогдлын талаар ярилцаж мэдээллээ солилцон шийдэлд хүрч ажиллаж байна. Мөн шилдэг ус ашиглагч, шилдэг төлбөр төлөгч, шилдэг ус хэмнэгч гэсэн гурван номинацийг шалгаруулан урамшуулж байна.

ТүүнчлэнЗавхан голоор ундаалж, дээдэлж ирсэн нэг голын хүүхдүүдийн эх оронч сэтгэлгээг сайжруулах. Чандмань эрдэнэ болсон гол усаа хайрлан хамгаалах ухамсрыг бага наснаас нь хөгжүүлэх. Хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Завхан голын сав дагуу оршиж буй Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Жаргалан, Хөхморьт, Баян-Уул, Увс аймгийн Завхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангийн суралцагчдын дунд “Бид нэг голынхон” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уралдаанд хүүхдүүд их идэвхтэй оролцдог.

-Дэлхийнусны өдөр нь жил бүр тодорхой онцлог сэдвийг хөнддөг. Энэ жилийн тухайд усны үнэлэмж, усны үнэ цэний талаарх мэдээллийг иргэд хүлээн авах нь ээ?

-Тийм ээ. Усыг монголчууд эртнээс чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, амьдралын эх булаг хэмээн шүтэж ирсэн. Байгалийн нөөцийг зөв зохистой ашиглаж усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.Энэ бол дэлхий нийтээр хуурайшиж буй уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны хомсдолын талаарх мэдээллүүд, тоо баримтууд, судалгаануудаас хүн бүр харж болно. Тийм  учраасцэвэр усны үнэ цэн болон нөөц,усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулахньач холбогдолтой юм.

Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Энэ өсөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40 хувь нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг.

Нэгэн тоо баримт дурдахад өнгөрөгч онд улсын хэмжээнд гол мөрөн, булаг шандыг тооллогод хамруулахад 6700 гол, 3600 нуур, 10 мянга шахам булаг хамрагдсан байна. Үүнээс 586 гол ширгэж, 1522 булаг хатаж үгүй болсон харамсалтай тоо баримт гарчээ. Эдгээр ширгэж, хатсан гол, нууруудын 60-70 хувь нь дахиж хэзээ ч сэргэхгүй гэсэн тооцоо бий. Тиймээс л энэ жил усны үнэлэмж, үнэ цэний талаарх мэдээллийг илүү өгөх юм. Өнөөдөр бид усны үнэ цэн, үнэлэмжийг төдийлөн ойшоохгүй байна. Учир нь цэвэр ус хамгийн хямд байна. Дэлхий даяар цэвэр усны нөөц багасаж буй. Ус бол үнэт эрдэнэ гэдгийг л дахин дахин сануулж байна. Хэрэв та өдөрт хоёр удаа гурван минут шүдээ угаадаг гэж бодъё.

Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд таван литр ус зарцуулж улмаар жилд 10950 литр ус үргүй зарцуулна. 

Мөн шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100 л ус хэмнэх болно. 

-Танай сав газрын хэмжээнд өнгөрсөн жил нийт хэчнээн гол горхи тоологдсон бэ?Сүүлийн жилүүдэд манай улсын гол, горхи, нуурын усны хэмжээ багасаж, зарим нь ширгэж үгүй болж байгаа. Энэ жилийн тухайд нуур, гол горхины усны хэмжээ хэр буурсан байгаа вэ?

-Монгол Улсын хэмжээнд жилд 564.8 км.куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Тэр дундаа гол горхины усны нөөц олон жилийн дунджаар 34.6 км.куб байдаг. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ зарим газарт нэмэгдэж, заримд нь хасагдаж харилцан адилгүй байна. Ялангуяа гадаргын ус болох гол, нуур, булаг шандны хувьд тухайн жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээс шууд хамаардаг. Өнгөрсөн жилийн хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд болон нутгийн зүүн хэсэг хур тунадас ихтэй байна. Харин төвийн бүсийн аймгууд болох Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгуудын зарим хэсгээр хур тунадас багатай байна. Үүнийгээ дагаад эдгээр бүс нутгуудад гандуу, олон тооны булаг шандширгэсэн байдалтай байна.

Манай сав газрын хэмжээнд 2020 оны тоо бүртгэлд булаг 1072, рашаан 19, гол горхи 394, нуур 267тоологджээ. Харинхудаг 1672, услалтын систем 18, усан цахилгаан станц зургаа, үерийн хамгаалалтын далан 14, цэвэрлэх байгууламж дөрөв, усан сан хөв цөөрөм 17 ширхэг тус тус тооллогод хамрагдсан байна.Үүнээс 2020 оны усны тоо бүртгэлээр Завхан аймгийн хэмжээнд 190 гол горхи тоологдсон ба сүүлийнхоёржилддолоонгол ширгэсэн байна.

-Гол горхи юунаас болж ширгэж байна вэ?

-Манай орны гадаргын усны хэмжээ хур тунадасны хэмжээтэй шууд хамаарч байгаа юм.  Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол, горхи, нуур, цөөрөм хатаж ширгэх нөхцөл үүсээд байна. Уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөө үзүүлж буй зүйл бол хотжилт, хүний буруутай үйл ажиллагаа шүү дээ.Гол мөрөн ширгэж байгаа нь байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой боловч нөгөө талаараа хүний ухамсартай үйл ажиллагаа нөлөөлж байна. Иймд аялагчид, иргэн бүрбайгаль эх дэлхийгээ хайрлаж8 хог хаяж бохирдуулахгүй байх, ургамал, мод, чулууг хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

-Хатаж, ширгэсэн гол, горхи, нууруудыг сэргээхэд танайхаас ямаражлуудыг хийдэгвэ?

-Усны нөөцийг хамгаалах талаарманай салбар яамнаасбодлогоболовсруулан чиглэл өгч ажилладаг.Ялангуяа гол мөрний урсац бүрдлийн эхийг улсын тусгай хэрэгцээнд авах ажлуудыгөнгөрсөн жил эрчимтэйхийсэн.Өнгөрсөн жилийн байдлаар 22 газар нутагт нийт 9 сая гаруй га газраас 3 сая га газрыг нь усны эх бүрдлийн тусгай хамгаалалтад аван Монгол орны гол мөрөн урсац бүрдэх эхийн 48 хувийг нь тусгай хамгаалалттай газар авсан мэдээ байгаа.

Аливаа гол мөрнийг хамгаалахдаа хамгийн чухал зүйл болох гол мөрний эхийг л хамгаалж байх ёстой.Тухайн байгаль газар нутгийн онцлогоос хамааран хөв цөөрөм байгуулах, булаг шандыг байгуулах, гол мөрний урсцыг сайжруулах зэрэгнь бидний бодлогын ажил юм. Хур тунадас ихтэй жил гол усны урсац сайжирдаг.Энэ нь байгалийн үзэгдэл хэдий ч бид байгалийн үзэгдлийг хүний ухамсартай үйл ажиллагаанд тохируулан үерийн усыг хуримтлуулах ажлуудыг ч хийдэг. 2013 оноос хойш сав газрын хэмжээнд 90, Завхан аймгийн хэмжээнд 37 булаг шандыг хашиж хамгаалсанбайна.

-Байгалийн гамшигт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас хамааран гол мөрөн, нуурууд ширгэж байна гэлээ.Энэ байдалүргэлжилбэлямар түвшинд очих бол?

-Сүүлийн 75 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнгээс харахад Монгол орны цаг агаар 2.26 градусаар дулаарсан байгаа юм. Энэ нь дэлхийн дундаж дулаарлаас гурав дахин илүү хурдацтай дулаарч байна гэсэн үг. Ерөнхийдөө 2020 оныг 2050 онтой харьцуулан авч үзвэл алсдаа уур амьсгал маш их дулаарахаар байгаа. Сүүлийн 75 жил 2.26 градус дулаарсан бол цаашдаа энэ тоо нэмэгдэж 3.4-5.1 градус хүртэл дулаарахаар байна. Уур амьсгал дулаарч байгаатай холбогдуулан ууршилт нэмэгдэнэ. Гэтэл хур тунадас нэмэгдэхгүй байвал үнэхээр хэцүү байдалд орно. Жилд дунджаар 310 миллиметр хур тунадас Монгол Улсын нутаг дэвсгэрт ордог. Энэ хэмжээгээрээ цаашдаа орох хэдий ч ууршилт хоёр дахин нэмэгдэж хэт халалтаас үүдэн говийн нутгуудаар олон тооны булаг шанд, нуурууд ширгэх магадлалтай байна гэжБайгаль орчин аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтынгазраас мэдээлсэн байна. Тиймээс л цэвэр усны үнэлэмж, үнэ цэн маш чухал юм. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ