Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Золгүй байдал, түймэр, ослын улмаас 47 хүн энджээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний хоёр сард 752 болж, өмнөх оны мөн үеийнхээс 43 (6,1хувь)-аар нэмэгджээ. Харин объектын түймэр 474 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 105 (18,1хувь)-иар багассан байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2021 оны эхний хоёр сард 47 хүн амь насаа алдаж, 1719 хүн түлэгдэн, бэртэж, хордов. Түүнчлэн, объектын түймэрт өртөж 22, бичил уурхай, нурангийн улмаас нэг, бусад золгүй байдлаар 24 хүн амь насаа алджээ. Улсын хэмжээнд мөн хугацаанд мал, амьтны халдварт галзуу өвчний 5, шинэ төрлийн корона вируст халдварын 1692 тохиолдол бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ