Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ руу зорчсоныг А.Гансүх хүлээн зөвшөөрчээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 08-нд 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ “Сүүлийн үед Б.Баасанцогт гэдэг хүний талаар их ярих боллоо. Энэ хүний компьютерээс С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг удаашруулах схем болон томоохон хэргүүдтэй холбоотойгоор шүүх, прокурорт нөлөөлсөн байж болзошгүй эд мөрийн баримтууд гарч ирсэн. Энэ болгонд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй...” гэж мэдэгдсэн.
Хонгилын шинэ схемийг Ерөнхий сайд ийнхүү нэр, албан тушаалтай нь зарласан нь нийгэмд томоохон цочроо үүсгэв. Тэр дундаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хонгилын схемийг төлөвлөдөг гол этгээдээр нэрлэсэн нь сошиал ертөнцөд “гал” асаасан сэдэв болоод байна.
Энэ дуулиантай зэрэгцэн Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс “Аюулгүй зөвлөлийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая ам.доллар ачиж ирсэн үү” нэртэй баримтат нийтлэлийг уншигчдад хүргэсэн нь дарин дээр давс асгахтай адил болгож орхилоо. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Г.Галбадрах, ҮАБЗ-ийн референт Б.Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий Land cruiser-200 автомашинаар ОХУ-ын хилээр нэвтэрсэн. Ингэхдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна” гэж мэдүүлжээ.
            Олон нийт дээрх мэдээллээс үүдэн “Ерөнхийлөгчийн сонгууль гуравхан сарын дараа болно. ҮАБЗ-ийн ажилтнууд Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилтээ ОХУ-аас авчрав уу” гэх хардлага, таамаглалыг дэвшүүлж байх зуур ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх (2020.03.09) сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр “Манай ажилтнууд томилолтоор ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явцгаасан. ҮАБЗ-ийн Ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг. Манай ажилтнууд албаны тусгай үүрэг гүйцэтгэхээр Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн. Тэд хуулийн дагуу УОК-оос бүх зөвшөөрлөө бичгээр аваад буцаж ирмэгцээ карантилагдсан. Машинаа гааль, хяналтын байгууллагаар шалгуулсан. Тэнд хууль бус мөнгө байгаагүй. Байх ч боломжгүй. Ийм тэнэг “юм” хийхгүй. Үүнийг хэн хийдэг вэ гэвэл, эрх мэдэлтнүүд. Аль эсвэл улс төрийн хүчин хийдэг. ҮАБЗ-ийн Ажлын алба бол улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага. Энэ байгууллагын үйл ажиллагааг битгий улстөржүүлээч. Улс төрийн зорилгоор битгий ашиглаач” гэлээ.
Товчхондоо, ҮАБЗ-ийн ажилтнууд албаны машинаар ОХУ-ын хил нэвтэрснийг хүлээн зөвшөөрлөө. “Буцаж ирэхдээ 20 сая ам.доллар ачиж ирсэн” гэдгийг тодорхой баримттайгаар үгүйсгэж чадсангүй. Өөрийнх нь хэлснээр, албаны тусгай үүрэг гээч нь чухам юу байсныг ч хэлсэнгүй.
Харин “ҮАБЗ гэсэн халхавчаар ОХУ руу “нууц”-аар зорчоод 20 сая ам.доллар ачиж ирсэн нь үнэн юм биш үү” гэдэг хардлагыг улам лавшруулж орхилоо. Улалзсан, сандарсан, улстөржилт рүү чихэх гэсэн А.Гансүхийн тайлбар ийм аж. А.Гансүх болон гурван ажилтантай нь холбоотой шуугианаас гадна “ҮАБЗ А.Гансүхийн асуудлыг хэлэлцэж, ажлаас нь чөлөөлөх үү” гэдэг мэдээлэл ч цахим хэвлэлээр гарч эхэллээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ