Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотоос Завхан аймагт очсон хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрч, онош батлагдсан. Тиймээс Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хязгаарлах захирамж гарчээ.